Dark Light
Нийгэм | 2024-10-16

42 ширхэг хулгайн гар утас хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны 09 дүгээр сард 4 удаагийн үйлдлээр гэмт хэргийн замаар алдагдсан 42 ширхэг гар утсыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн, таслан зогсоосон. 

Нэр бүхий бүлэг этгээдүүдээс эд мөрийн баримтаар хураагдсан эдгээр гар утасны 22 нь халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн алдсан утаснууд болохыг тогтоож хохирогчоор мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Тухайлбал: Улаанбаатар-Улаан Үд хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Toyota Alphard  маркийн автомашины жолооч З нь Iphone, Samsung загварын 10 ширхэг гар утас Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор шөнийн 01 цагт нэвтрүүлэх үед нь цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж, эд мөрийн баримтаар хураан авч,  шалгалтын ажиллагааг явуулж байгаа ба одоогоор 4 утасны хохирогчийг олж тогтоон мэдүүлэг авсан байна. 

Жолооч З нь тээвэрлэн авч яваа зорчигчдод 1-2 гар утас тараан өгч, Монгол улсын гаалийн хяналтаар нэвтрүүлсний дараа цуглуулж авдаг байна. Түүнчлэн iphone загварын гар утасны ID lock, дэлгэцийн нэвтрэх кодыг тайлсан нөхцөл байдал тогтоогдоод байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10