Dark Light
Нийгэм | 2024-10-16

Камала Харрисын нүүр зураг шуугиан тарилаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй дэд ерөнхийлөгч Камала Харрис тун удахгүй Vogue сэтгүүлийн нүүр хуудсанд гарах ажээ. Гэвч уг нүүр зургийг хүмүүс “хэт энгийн, гандсан өнгөтэй” хэмээн онлайнаар шүүмжилж, шуугиан үүсгээд байна.

Арванхоёрдугаар сарын дундуур хэвлэгдэх уг нүүр зурган дээр алтлаг өнгийн хананы урд дэд ерөнхийлөгч Michael Kors-ийн цайвар цэнхэр хослолтой зогсож буй юм.

Онлайнд алдагдсан даруйдаа уг зураг олны анхаарлыг татаж, гэрэлтүүлэг, стиль муутай хэмээн шүүмжилж, зарим хүмүүс бүр үүнийг дэд ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд “үл хүндлэл”-тэй хандсан хэрэг гэв.

Х /Twitter/-ийн зарим хэрэглэгчид үүнийг хуурамч зураг гэсэн ч, Vogue сэтгүүл жинхэнэ болохыг нь баталсан байна. Харрисын багийнхан уг зургийг гол нүүрний зураг болгон сонгосон ба сэтгүүлийн дотор тавигдах өөр хэдэн энгийн зураг ч бас байгаа аж.

Уг асуудлаас үүдэн Харрисын багийнхан дахин шинэ нүүр зураг авхуулах хүсэлт гаргасан хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10