Dark Light
Нийгэм | 2024-10-29

Сураггүй алга болоод байсан эмэгтэй могойд хатгуулсан олджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Австралийн цастай ууланд ганцаараа явган аялал хийхээр явсан эмэгтэй сураггүй алга болоод бараг хоёр долоо хонож байсан билээ. Түүнийг өнгөрсөн ням гарагт могойд хатгуулан шархадсан хагас ухаантай байдалтай олсон байна.

48 настай Ловиса Сёберг гэх уг эмэгтэйг нийслэл Канберрагийн баруун өмнөд хэсгийн Костюшко үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бутны зам дундаас аврагчид олжээ.

Өмнөд Уэльсийн цагдаагийн ахлах ахлагч Тоби Линдсей хэлэхдээ “ Түүнийг зэс толгойт могойд хатгуулсан гэж таамаглаж байна. Тэр амьд байгаа нь тун азтай хэрэг" гэж мэдэгджээ. Энэ төрлийн могойд хатгуулсан тохиолдолд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэхгүй бол үхэлд хүргэдэг ажээ. 

"Тэр ойролцоогоор дөрөв хоногийн өмнө могойд хатгуулсан бололтой, түүний хөлийн шагай хавдаж, шингэн их алдсан байсан. Түүний хувьд нэлээд хүндхэн зүйлийг туулсан нь ойлгомжтой”  гэж Линдсей нэмж хэлэв.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10