Dark Light
Нийгэм | 2024-10-29

Бээжинд хутгатай халдлага гарч гурван хүүхэд шархдав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын нийслэлд хутгатай халдлага гарч таван хүн шархадсаны гурав нь хүүхэд байсан хэмээн Хятадын цагдаагийн газраас даваа гарагт мэдэгдэв.

Нутгийн цагаар өглөөний 03:20-ийн үед Хайдиан дүүрэгт уг халдлага гарсан байна.

"Сэжигтэн Танг хэмээх 50 настай эрэгтэйг хэргийн газарт баривчилсан бөгөөд шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн. Хохирогчдын гэмтэл амь насанд нь аюул заналхийлэхээргүй байна” гэж мэдэгдэлд дурджээ.

1.4 тэрбум хүн амтай тус улсад хүчирхийллийн гэмт хэрэг гарах нь ерөнхийдөө бага боловч сүүлийн жилүүдэд хутгатай халдлагын хэргүүд ихсэж байгаа нь олны анхаарлыг татаад байна.

Үүнээс хүүхдүүд рүү чиглэсэн халдлага цөөнгүй хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 онд бага сургуульд, мөн 2022, 2023 онуудад хүүхдийн цэцэрлэгт хутгатай халдлага гарч байжээ.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10