Dark Light
Нийгэм | 2024-10-29

Салааны захирагч нарын нэгдсэн сургалт эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын нэгдсэн сургалт өнөөдөр /2024.10.29/ эхэллээ.

Сургалтын үйл ажиллагааг дарга, хурандаа А.Дашням нээж, алба хаагчдад  хандан гал түймэр унтраах үеийн ажиллагаа, бие , сэтгэлзүйн тэсвэр тэвчээр, даван туулах чадвар, нийслэлийн хэмжээнд гарч буй гал түймрийн нөхцөл байдал, анхаарах зарим асуудлын талаар үүрэг чиглэл өгч, сургалтад амжилт хүслээ.

Сургалтын хүрээнд алба хаагчдын манлайлал, мэргэжлийн ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэг, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор энэ удаагийн сургалт танхим болон дадлага хэлбэрээр зохион байгуулагдана.

Сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд НОБГ-ын 70 гаруй алба хаагч хамрагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10