Dark Light
Нийгэм | 2024-10-29

Амины орон сууцад олгох ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, “Хуримтлалын сан”-ийн хүрээнд хэрэгжих орон сууцжуулалтын тогтвортой санхүүжилтийн төлөвлөлтөө ярилцлаа.  Ипотекийн зээлд өнгөрсөн хугацаанд 8.9 их наяд төгрөг зарцуулж, 130 мянган өрхөд олгосон.  2023 оны байдлаар 996.9 мянган өрхийн 71 хувь нь орон сууцгүй байна. 

Дэлхийн банктай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлттэй, ариун цэврийн байгууламжаа бүрэн шийдсэн амины орон сууц нэмэгдүүлэх боломжийн талаар судалгааг хийлгэсэн. 

Цаашдаа ипотекийн зээлийг дан ганц өндөр орон сууцанд зарцуулах биш ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ хүсэлтэй иргэдэд олгоно. Мөн орлогод нийцсэн хүртээмжтэй орон сууцны хөтөлбөрт анх удаа байр авч байгаа залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл зэрэг ЗОРИЛТОТ БҮЛЭГ-ээ түлхүү хамруулна.  

Ирэх жилүүдэд ипотекийн санхүүжилт, зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, амины орон сууцны стандартыг шинэчилж ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ болгох боломжийг бүрдүүлэх, шаардлагатай дэд бүтэц, цахилгаан хангамжийг нэмэгдүүлж, аймаг, орон нутагт олгох ипотекийн зээлийн ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ажиллаж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10