Dark Light
Нийгэм | 2024-10-29

Улаанбаатарт 5-7 градус дулаан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр хур тунадас орно 

2024 оны аравдугаар сарын 29-ний 20:00 цагаас аравдугаар сарын 30-ны 20:00 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -14...-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00