Dark Light
Нийгэм | 2024-10-30

Хятад улс 2035 он гэхэд саран дээр станцаа барихаар төлөвлөж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хятад улс өнөө өглөө гурван сансрын нисэгчээ сансрын байнгын станц руугаа илгээлээ. Тэд шинжлэх ухааны олон туршилтуудыг гүйцэтгэх даалгавартай бөгөөд үүнд саран дээр хүний амьдрах орчныг бий болгох боломжийг судлах юм.

"Шэньжөү-19"-ийн нислэгийн үеэр сансрын амьдралын шинжлэх ухаан, бичил таталцлын физик, матери, анагаах ухаан, шинэ технологи зэрэг салбарт сансрын шинжлэх ухааны технологийн 86 туршилт хийнэ" гэж Хятадын Сансрын агентлагийн орлогч дарга Лин Шицян мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн.

Эдгээр туршилтуудын нэг нь сарны хөрсийг дуурайлган хийсэн тоосгыг сансрын нөхцөлд судлах явдал юм.

Туршилт амжилттай болбол уг тоосго нь сарны судалгааны байнгын станц барихад ашиглах гол материал болж магадгүй байгаа бөгөөд энэ нь онолын хувьд дэлхийгээс барилгын материал тээвэрлэхээс илүү тохиромжтой байх болно. Уг станцыг Хятад улс 2035 он гэхэд барьж дуусгахаар төлөвлөж байгаа ажээ.

Энэхүү тоосго нь ирэх сард тусгай ачааны сансрын хөлгөөр Шэньжөү-19 хөлгийн баг руу илгээгдэх юм байна.

Эх сурвалж: reuters.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10