Dark Light
Нийгэм | 2024-10-30

Фүжи уулын орой цасгүй хэвээр байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Японы Фүжи ууланд одоо хүртэл цас ороогүй байгаа нь ойрын 130 жилд тохиогоогүй үзэгдэл юм. 11-р сар болоход хэдхэн хоног дутуу байгаа ч Фүжи уулын оргил цасгүй хэвээр байгаа аж.

Японы хамгийн өндөр уулын оргилууд ихэвчлэн 10-р сарын эхээр цасанд дарагддаг байсан боловч мягмар гарагийн байдлаар цасгүй хэвээр байгаа нь уур амьсгалын хямралын талаар түгшүүр төрүүлж буй хэрэг юм.

Энэ намар тус улсад ер бусын дулаан байгаа бөгөөд аравдугаар сарын эхний долоо хоногт тус улсын 74 хотод агаарын температур цельсийн 30 хэм  ба түүнээс дээш халж байгааг Цаг уурын төвийн судалгаагаар тогтоожээ.

Эх сурвалж: reuters.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10