Dark Light
Нийгэм | 2024-10-30

Adidas, Kanye West-тэй хуулийн маргаанаа эцэслэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2014 оноос Adidas компани спорт хувцасны "Yeezy" хэмээх брэнд дээр реппер Kanye West-тэй хамтран ажиллаж эхэлсэн билээ. Борлуулалт амжилттай явагдаж байсан тул зах зээл дээр Yeezy цуглуулгын эрэлт хэрэгцээ их байв.

Гэсэн ч Kanye West 2022 оны аравдугаар сард иудейчүүдийг ялгаварлан гадуурхах үзэл агуулсан олон сэтгэгдлүүдийг өөрийн Х буюу Инстаграм хуудсандаа нийтэлсэн бөгөөд түүнээс хойш хоёр сарын хугацаанд хэд хэдэн ярилцлага, подкастуудад ч ийм утгатай ярилцлага өгсөөр байсан.

Тухайн жилийнхээ арван хоёрдугаар сард реппер  Kanye  “InfoWars” шоунд оролцох үеэрээ Адольф Гитлерийг хэрхэн биширдэг тухайгаа ярьжээ.

Үүнээс үүдэн Adidas компани болон тус репперийн хооронд маргаан үүсэж, тус брэндийг зах зээлд гаргахаа зогсоогоод байсан юм.

Өнгөрсөн мягмар гарагт тэд энэхүү хуулийн маргаанаа эцэслэж буйгаа зарлалаа.

"Олон асуудал дээр хурцадмал байдал үүссэн. Гэхдээ хоёр тал хоёулаа дахин тэмцэлдэх шаардлагагүй гэж үзсэн" гэж Adidas-ийн гүйцэтгэх захирал Бьорн Гулден хэлсэн байна.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10