Dark Light
Нийгэм | 2024-10-30

“Фараон шиг үсэр” шүхрээр буух наадам болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Египетийн долоо дахь удаагийн "Фараон шиг үсэр" агаарын спортын олон улсын наадам өчигдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх тус арга хэмжээнд бусад улс орны 200 орчим шүхэрчид оролцож байгаа аж.

Египетийн Зэвсэгт хүчний С-130 онгоцноос 100 орчим оролцогчид үсэрснээр наадам эхэлсэн. Тэд нийслэл Каир хотын ойролцоох Гиза дахь Хафрегийн пирамидын бэлд газардсан байна.

Энэхүү арга хэмжээний нэгэн гол зорилго нь шүхрээр үсрэх спортыг сурталчлахаас гадна Египетийн аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал юм хэмээн үйл ажиллагааг зохион байгуулагчид мэдэгдэв.

Эх сурвалж: Xinhua News


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10