Dark Light
Нийгэм | 2024-10-30

Иран армийн төсвөө 200% нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны аравдугаар сард Иран болон Израилын сөргөлдөөн ширүүсэж пуужин харвасантай холбогдуулан тус улс батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгаа аж.

Израилын арми Газын зурвас болон Ливанд довтолгоо хийж буй энэ үед тус улстай харилцаа хурцдаж байгаа тул Иран цэргийн төсвөө нэлээд их нэмэгдүүлэхээр төлөвлөж байна хэмээн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдэгдэв.

Тэрээр уг мэдэгдэлдээ "Манай улс батлан хамгаалахын төсвөө 200 хувь болтол нэмэгдүүлнэ" гэсэн бөгөөд одоогоор нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.

Хууль тогтоогчид уг төсвийн төслийг хэлэлцээд ирэх оны гуравдугаар сард эцэслэн батална.

Стокгольмын олон улсын судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр 2023 онд Ираны цэргийн зардал 10.3 тэрбум доллар байсан бол харин Израил улс 2023 онд 27.5 тэрбум долларыг цэргийн зардалдаа зарцуулсан гэв.

Эх сурвалж: aljazeera.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10