Dark Light
Нийгэм | 2024-10-30

“Нээлттэй Гадаад харилцааны яам” арга хэмжээ үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон их сургуулиудад олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад гадаад бодлого, түүний зорилт арга хэмжээний талаар суурь мэдээлэл олгоход чиглэсэн ээлжит “Нээлттэй Гадаад харилцааны яам” арга хэмжээг 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав.

Энэ удаагийн арга хэмжээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчид оролцсон бөгөөд гадаад харилцааны өнөөгийн нөхцөл байдал, Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Арга хэмжээний үеэр сурагчид дипломат алба, түүний онцлогийн талаар асуулт асууж, идэвхтэй оролцов. Арга хэмжээний хүрээнд сурагчид Гадаад харилцааны төв архивтай танилцаж, музей үзэж сонирхлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10