Dark Light
Нийгэм | 2024-10-30

Тэргүүн дагуул одтой, шар луу өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 29

2024.10.31 / ПҮРЭВ ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН 

ГУРВАН ХӨХ ШАР ЛУУ ӨДӨР

Үс засуулбал: Сүлд тэнэж одно

Наран ургах, шингэх: 07.36-17.36

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 10 сарын 31, Бархасбадь гараг. Билгийн тооллын 29, Тэргүүн дагуул одтой, шар луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:36-17:36. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10