Dark Light
Нийгэм | 2024-10-31

Өмнөд Солонгост багш эмэгтэй нас барсан байдалтай олджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөд Солонгосын Инчон хотод тусгай хэрэгцээтэй оюутнуудтай ажилладаг 30 настай багш эмэгтэй энэ оны аравдугаар сарын 24-нд гэртээ нас барсан байдалтай олдсон байна.

Тусгай боловсролын нийгэмлэгийн хамт олон мэдээлэхдээ түүнийг эрх зүйн чадамжаас хэтэрсэн ачаалал ихтэй ангид, тэр дундаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн оюутныг удирдаж маш их ачаалалтай ажилладаг байсан гэв.

Хатагтай А тэдгээр тусгай хэрэгцээтэй оюутнуудтай ажиллаж байхдаа тэднээс бие махбодын хувьд гэмтэл бэртэл хүртэл авч байжээ. Орлох багш байхгүй учраас тэрээр гэмтэлтэйгээр ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан байна. Үүн дээр нэмээд тэрээр эцэг эхчүүдийн гомдлыг ч сонсох ёстой болдог байсан гэв.

Харамсалтайгаар нас барсан уг багш ирэх жил хуримаа хийхээр төлөвлөж байсан бөгөөд саяхан сүйт залуутайгаа хуримын зургаа авхуулсан байжээ. 

Түүний үхлийн шалтгааныг цагдаа нар нарийвчлан шалгаж байна. Мөн уг хэргээс үүдэн тусгай хэрэгцээтэй оюутнуудын боловсролыг дэмжих тогтолцоог сайжруулах шаардлагатай байгааг Солонгосын багш нарын холбооноос анхааруулав.

Эх сурвалж: The Korea Times


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10