Dark Light
Нийгэм | 2024-10-31

Үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 30

2024.11.01 / БААСАН ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН

ХОЁР ХАР ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна

Наран ургах, шингэх: 07.37-17.34

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 11 сарын 1, Сугар гараг. Билгийн тооллын 30, Салхины эх одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:37-17:34. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10