Dark Light
Нийгэм | 2024-10-31

Удирдах ажилтан, багшийг шилжүүлэн ажиллуулах журам батлагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Журамд зааснаар багшийг өөрийн хүсэлтээр, харин удирдах ажилтныг 8-аас доошгүй жил ажилласан туршлагыг харгалзан өөртэй нь тохиролцож шилжүүлэн ажиллуулна. Энэ журмаар сумаас аймгийн төв эсвэл нийслэлийн сургалтын байгууллагад шилжин ажиллахыг зохицуулахгүй, зөвхөн аймгийн төв, нийслэлийн хэмжээнд шилжүүлэх юм. Шилжин ажиллаж байгаа багш, удирдах ажилтны цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийг дордуулахгүйгээр хүлээх эрх үүрэг, хариуцлагыг гэрээгээр зохицуулж, эрх зүйн байдал, нийгмийн баталгааг хангана.

Энэхүү журам батлагдсанаар салбартаа хувь нэмэр оруулж яваа чадварлаг багш, удирдах ажилтнууд тэргүүн туршлагаа хуваалцах, харилцан суралцах, ажлаа сайжруулах, үнэлгээ, мэргэжлийн зэргээ ахиулах, сургалтын байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх зэрэг эерэг үр дүн гарна гэж үзэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10