Dark Light
Нийгэм | 2024-11-01

Дахин нэг аварга мэндлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өсвөр, залуучуудын даамны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрлийн медальтнууд өчигдөр тодорлоо. Тэмцээн дуусахаас нэг өргийн өмнө манай гурван тамирчин аваргалах болзлоо аль хэдийн хангаад байсан бол тэдэн дээр дахин нэг алтан медальтан нэмэгдлээ. Тухайлбал, 9-10 насны хөвгүүдийн төрөлд "Алтан хүү" клубийн тамирчин, спортын дэд мастер Бүдхандын Алтанхүү 15 оноогоор тэргүүн байр эзэллээ. Мөн З.Отгонсүрэн (14-16 нас, охид), Б.Алтан-Эрдэнэ (9 хүртэлх нас, хөвгүүд) нар мөнгө, Д.Ангараг (9-10 нас, хөвгүүд), Н.Түвшинбаяр (11-13 нас, хөвгүүд) нар хүрэл медаль хүртсэн байна. 

Өнөөдөр рапид буюу түргэвчилсэн тоглолтын медальтнууд тодорно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10