Dark Light
Нийгэм | 2024-11-01

Сурагчид танхимд сурсан мэдлэгээ музейд бататгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бие даалтын долоо хоногийн хүрээнд сурагчид үндэсний болон улсын зэрэглэлтэй музейн боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдаж, өөрийн биеэр музейн орчинд туршлага хуримтлуулах боломжтой болсон. 

Энэ удаад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Монголын Үндэсний музей, Чингис хаан үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей тэргүүтэй музейд “Бие даалтын 7 хоног” зохион байгуулагдаж байна. 

Ташрамд дурдахад, 2021 онд батлагдсан “Музейн тухай” хуульд 16 хүртэлх насны хүүхэд төрийн өмчийн бүх музейгээр үнэ, төлбөргүй үйлчлүүлэх боломжтой болсон бөгөөд үүгээр дамжуулан бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх олон талт хөтөлбөрүүд хэрэгжиж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10