Dark Light
Нийгэм | 2024-11-02

Намрын цэнэг усалгааны ажил хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэл хүрээний Онцгой байдлын байгууллагын алба хаагчид “Жаргалант”-ын аманд намрын цэнэг усалгааг хийлээ. 

Тарьсан модоо 100 хувь ургуулах хамгийн чухал арчилгааны нэг нь энэхүү цэнэг усалгааны ажил байдаг. Иймээс тарьсан модыг арчлахдаа намрын улиралд “Цэнэг” усалгааг заавал хийж, ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад ус чийг өгөх зорилгоор хөлдсөн чигээр нь өвөлжүүлж орхидог. Цэнэг усалгааг хийхдээ мод сөөгийн өсөлт зогсож тайван байдалд шилжсэн үед нь хийх ёстой. Намар оройн их хүйтрэлээс урьтаж энэхүү усалгааг хийх шаардлагатай.

Ийнхүү зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар тарьсан мод бүрэн гүйцэд, хоргодолгүй ургадаг өндөр ач холбогдолтой. Түүнчлэн хөрөнгө мөнгө зарцуулан тарьсан моднууд бүгд бүрэн гүйцэд ургаснаар ногоон байгууламж нэмэгдэхээс гадна эдийн засгийн хохиролгүй, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг олон талын ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10