Dark Light
Нийгэм | 2024-11-02

Мас-рестлингийн тамирчид Саха-Якутск хотод бэлтгэл хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Мас-рестлингийн холбооны баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх бэлтгэлийг ОХУ-ын Саха-Якутск хотноо базаахаар ирэх даваа гаригт эх орноосоо хүлгийн жолоо зална.

Өнөөдөр эх орноо төлөөлөн 2024 оны өсвөр үе, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол улсын баг тамирчдад холбооны удирдах зөвлөлийн С.Бэхтулга тэргүүтэй гишүүд амжилт хүсэж иж бүрэн бэлтгэлийн хослолыг гардууллаа. 

Тодруулбал: Монгол улсын шигшээ багийн 32 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид ОХУ-ын шигшээ багтай 21 хоногийн хамтарсан бэлтгэлийг Саха-Якутск хотноо хийж дуусаад шууд Киргизстан улсын Бишкек хотноо 2024/11/28-наас 12/02 өдрүүдэд зохиогдох 2024 оны ДАШТ-ыг зорих юм.

Эх орноо төлөөлөн ДАШТ -нд оролцох баг тамирчдын дэмжигч ерөнхий спонсор байгууллагаар СПОРТЫГ ДЭМЖИГЧ ''SRP RISING'' группийн хамт олон ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10