Dark Light
Нийгэм | 2024-11-04

Энэ сарын 9, 10-нд цас орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 11 дүгээр сарын 04-нөөс 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

07-нд баруун аймгуудийн нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: 06-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11,12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: 07-нд Алтайн салбар уулсаар, 08-нд баруун аймгуудын нутгаар, 09,10-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд говь, тал, хээрийн нутгаар   секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -2....+3 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -7....-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 9,10,13-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 9,10-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9,10-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   

Агаарын температур: Хугацааны эхээр өдөртөө дулаарч шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +3...-8 градус дулаан байна. 9,10-нд хүйтэрч шөнөдөө -8...-13 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00