Dark Light
Нийгэм | 2024-11-05

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2024.11.05/ Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлаар хэлэлцлээ. 

Монгол банкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Монгол банкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монгол банкны бодлогын хорооны гишүүд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүд, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийн нэр дэвших хүсэлтийн загварыг редакцын засвартайгаар хэлэлцэн баталлаа. Тус асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд, Э.Батшугар, Д.Энхтүвшин нар асуулт асууж, санал хэллээ. 

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргад УИХ-ын 10 гишүүнийг нэр дэвшүүлснээс тус хорооноос УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлыг дэд хорооны даргад дэвшүүлэхээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оруулж ирснийг дэмжлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00