Dark Light
Нийгэм | 2024-11-05

Бүх төрлийн тээврээр 125.3 сая зорчигч, 107 сая тонн ачаа тээвэрлэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 125.3  сая зорчигч тээвэрлэлээ. Үүнээс автотээврээр 121.7 сая зорчигч, агаарын тээврээр 1.9 сая, төмөр замаар 1.6 сая зорчигч тээвэрлэсэн байна. 

Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өсжээ. 

Тэгвэл 2024 оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 107 сая тонн ачаа тээвэрлэлээ. Үүнээс автотээврээр 70.5 сая тонн ачаа, төмөр замаар 36.5 сая тонн ачаа мөн 8.5 мянган тонн ачааг агаараар тээвэрлэсэн байна. 

Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал 2023 оны мөн үетэй харьцуулахад автотээврээр тээвэрлэсэн ачаа 24.2 хувиар өссөн бол төмөр замаар тээвэрлэсэн ачаа 14 хувиар тус тус өсжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00