Dark Light
Нийгэм | 2024-11-05

БНМАУ-ын баатар, армийн генерал Б.Доржийн мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хил хамгаалах байгууллагаас хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх хүрээнд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “БНМАУ-ын баатар, армийн генерал Батын Доржийн мэндэлсний-110” жилийн ойн арга хэмжээг Улиастай хот, Алдархаан суманд зохион байгууллаа.

Тус арга хэмжээ Монгол Улсын баатар, армийн генерал Б.Доржийн хөшөөнд цэцэг өргөх цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаагаар эхлэв. Ёслолын арга хэмжээнд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Рэнцэнванжил, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, Д.Мөнгөнжин, Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны дарга, хурандаа Т.Мөнхбаяр нар болон Төрийн цэргийн байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн, оюутан, сурагчид, ахмад дайчид, Армийн генерал Б.Доржийн үр хүүхэд, төрөл төрөгсдийн төлөөлөл оролцлоо.

Мөн арга хэмжээний үеэр Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театрын уран бүтээлчид тоглолтын хэсгээсээ сонирхуулж, “Мөнхөд дурсагдах баатрууд” Төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Өвгөнбүргэд “Эх оронч үзэл, хүүхэд залуучуудын оролцоо” сэдвээр илтгэл тавьж, үзмэрээ дэлгэн сонирхууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00