Dark Light
Нийгэм | 2024-11-07

Хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Хяналт шалгалтын газар өнөөдөр хамтран зохион байгууллаа.  

Хэлэлцүүлгийн үеэр барилгын материалын үйлдвэрлэлд хийгдсэн хяналт шалгалтын явц, барилгын галын аюулгүй байдлын дүрэм, норм, аюулгүй байдлыг хангах талаар болон барилгын материалд баримталж буй бодлого, үйл ажиллагаа, чанар стандарт, цаашдын чиг хандлагын талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. 

Мөн манай улс болон олон улсад барилгын фасад болон дулаалгын материалын хэрэглээ өнөөгийн байдлын судалгааг гаргаж, танилцуулсан юм.  

Хэлэлцүүлэгт барилгын гадна фасадын материал үйлдвэрлэгч байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцлоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10