Dark Light
Нийгэм | 2024-11-07

“Эрүү шүүлт ба хүний эрх” сэдэвт сургалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Экологийн цагдаагийн албатай хамтран “Эрүү шүүлт ба хүний эрх” сэдэвт сургалтыг өчигдөр /2024.11.06/ зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллагаас алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, бататгах, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хамгаалах, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх зорилгоор ХЭҮК-той хамтарсан сургалтыг үе шаттай зохион байгуулахаар харилцан тохирсон. 

Энэ хүрээнд зохион байгуулсан сургалтад Экологийн цагдаагийн албаны бүтцийн, нэгжийн хэлтсийн дарга нар болон төв, орон нутгийн 174 алба хаагч танхим, цахимаар хамрагдлаа.

Тус сургалтыг нээж ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд хэлсэн үгэндээ хүний эрхийг хамгаалах нь тухайн хүний өөрийн ухамсар, харилцаа хандлагаас ихээхэн шалтгаалдаг.

Тиймээс хууль сахиулах байгууллагын алба хаагчид цаг ямагт суралцаж, хүний эрхийн мэдлэг, ойлголтоо бататгах ёстой гэдгийг онцолж, ХЭҮК нь эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлыг байнга анхаарлын төвдөө байлгаж, шүүхээр шийдвэрлэж байгаа хэргүүдийг тусгайлан судалж, тогтолцооны хувьд дүн шинжилгээ хийж ирсэн. 

Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход төрийн бүх байгууллага үүрэг хүлээдэг учир хуулийн хэрэгжилтийг сайтар хангаж, алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, хандлагыг тогтмол  дээшлүүлэх ёстой. 

Түүнчлэн гарсан зөрчил, дутагдлыг дахин давтахгүй байхад онцгой анхаарах ёстой гэдгийг цохон тэмдэглэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10