Dark Light
Нийгэм | 2024-11-07

Өмнөговь аймагт худалдааны төв захыг хэсэгчлэн ашиглалтад орууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд олон бүтээн байгуулалт хийж буйн нэг нь ХУДАЛДААНЫ ТӨВ ЗАХ билээ. Олон хэсгүүдээс бүрдсэн томоохон бүтээн байгуулалт байх юм. Тухайлбал, энэхүү бүтээн байгуулалтад хүнс ногооны хүйтэн агуулах, мод, төмөр, барилгын материал, өвс тэжээлийн худалдаа, авто засвар үйлчилгээ, задгай худалдаа гэх мэт маш олон төрлийн худалдаа үйлчилгээ багтах юм. Түүнчлэн иргэд, бизнес эрхлэгчид, үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангах зорилгоор дэд бүтцийн асуудлыг бүрэн шийднэ. Тодруулбал, асфальтан хучилттай 3000 мкв талбай, авто зогсоол, бетон тулгууртай хашаа, цамхагт гэрэлтүүлэг, талбайн гэрэлтүүлэг, задгай худалдаа эрхлэх саравч, 20 тонны стандартын чингэлэг зэрэг бүтээн байгуулалтын ажлыг зураг төсвийн дагуу шат дараатай хийж хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар худалдааны төвийн бүтээн байгуулалтын 12 хувийг хийсэн бөгөөд иргэд олон нийтийн саналд үндэслэн гадаа талбайн худалдаа эрхлэлтийг эхлүүлсэн юм. Цаашид худалдааны төв захын бүтээн байгуулалтын ажил үргэлжлэн хийгдэнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10