Dark Light
Нийгэм | 2024-11-07

Яруу эгшигт одтой, улаан хулгана өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 7 2024.11.08 / БААСАН ГАРАГ  

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААН ХУЛГАНА ӨДӨР  

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ  

Наран ургах, шингэх: 07:48-17:24  

Барилдлага: Шид 

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй 

Суудал: Гал  

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 8, Сугар гараг. Билгийн тооллын 7, Яруу эгшигт одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 07:48-17:24. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10