Dark Light
Нийгэм | 2024-11-08

Цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр маргааш буюу арваннэгдүгээр сарын 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн: 

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах, 

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах; 

Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх 

Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар хөдөлгөөн үйлдэх, 

Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 

Малаа ойрын бэлчээрт хариулах, 

Бага насны хүүхдийг ганцааранг нь малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10