Dark Light
Нийгэм | 2024-11-08

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс анхны медалийг хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-наас 10-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялсанаар хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр маргааш мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм. Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19