Dark Light
Нийгэм | 2024-11-08

Хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын сургалтад хамрагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас 2024 оны арваннэгдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Итали Улсын Турин хотноо зохион байгуулж байгаа "Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ ба хариуцлагатай бизнес эрхлэлт" сэдэвтэй сургалтад Монгол Улсаас ГБХНХЯ, ХХААХҮЯ, Шүүхийн академи, Монголын Хөнгөн аж үйлдвэрлэлийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын Хуульчдын холбооны төлөөлөл оролцож байна.  

Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд тулгуурласан зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг аж ахуйн нэгж байгууллагууд, бизнест нэвтрүүлэх, ОУХБ-ын Үндэстэн дамнасан компаниуд болон тэдний нийгмийн бодлогын зарчмуудын тухай гурван талт тунхаглал болон ЭЗХАХБ-ын удирдамжид суурилсан Хариуцлагатай бизнес эрхлэлт (Responsible Business Conduct)-ын аргачлалыг аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгжүүлэх, хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөр, ХАБЭМ, ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт, нийгмийн хяналт (social auditing)-ын асуудлыг байгууллагын болон өртгийн сүлжээнд зохих шалгалт (due diligence)-аар хэрхэн хэрэгжүүлэх арга, стратегиудад суралцаж байгаа юм.  

Сургалтад хамрагдсанаар ААНБ-ын түвшинд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэгжүүлэх, хариуцлагатай бизнес эрхлэлтийн талаар өргөн хүрээний ойлголтыг нийгмийн түншлэгч талуудад олгож, ноос, ноолуурын салбарын болон бусад аж ахуйн нэгжүүдэд зохистой хөдөлмөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10