Dark Light
Нийгэм | 2024-11-08

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 8 2024.11.09 / БЯМБА ГАРАГ  

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН ГУРВАН ХӨХ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР  

Үс засуулбал: Нас уртасна 

Наран ургах, шингэх: 07:50-17:22  

Барилдлага: Идэр 

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 

Суудал: Шороо  

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 9, Санчир гараг. Билгийн тооллын 8, Тооно одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 07:50-17:22. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10