Dark Light
Нийгэм | 2024-11-08

3 алт, 2 мөнгө 4 хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Лас Вегас хотноо Жүдо бөхийн Гранд мастерс буюу ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11-р сарын 4-нөөс 7-ны хооронд зохиогдов. Энэхүү тэмцээний дөрөв дэх өдөр буюу сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн М2, эмэгтэйчүүдийн F1-F9 Эрэгтэйчүүдийн, ангиллын тамирчид өрсөлдсөнөөс 

Эрэгтэйчүүдийн 

M2 буюу (35-39 нас)-ны -73кг жинд өрсөлдсөн Орхон аймаг Эрдэнэт хот Хангарьд клубийн тамирчин Д.Алтансүх алтан медаль,

M2 буюу (35-39 нас)-ны -73кг жинд өрсөлдсөн Орхон аймаг Эрдэнэт хот Хангарьд клубийн тамирчин Ч.Баярмагнай мөнгөн медаль,

М2 буюу (35-39 нас)-ны +100кг жинд өрсөлдсөн ЦЕГ-ын Хүч спорт хорооны тамирчин Б.Жанчивдорж хүрэл медаль,

Эмэгтэйчүүдийн 

F1 буюу (30-34 нас)-ны -63кг жинд өрсөлдсөн ЦЕГ-н Хүч спорт хорооны тамирчин Ц.Цэрэннадмид алтан медаль, 

F1 ангиллын -78кг жинд өрсөлдсөн Дархан-Уул аймгийн тамирчин Б.Түмэнцэцэг мөнгөн медаль,

F4 буюу (45-49 нас)-ны +78кг жинд өрсөлдсөн Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны тамирчин Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч МУГТ Д.Цэрэнханд алтан медаль,

F5 буюу (50-54 нас)-ны -78кг жинд өрсөлдсөн Ж.Дорждулам хүрэл медаль,

F7 буюу (60-64 нас)-ны -78кг жинд өрсөлдсөн Б.Алтансувд хүрэл медаль

F8 буюу (65-69 нас)-ны -63кг жинд өрсөлдсөн С.Оюунбилэг хүрэл медаль тус тус хүртсэн амжилтайгаар Монголын баг Лас Вегас 2024 Гранд Мастерын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ амжилттай дуусгалаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10