Dark Light
Нийгэм | 2024-11-09

Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдал үүссэнд хүлцэл өчье

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Интермед эмнэлгээс мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 

Интермед эмнэлэг цахим халдлагад өртсөний улмаас системийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдал үүссэнд үйлчлүүлэгч та бүхнээс хүлцэл өчиж байна.

Манай инженерийн баг системийн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг шуурхай авснаас гадна системийн хэвийн ажиллагааг бүрэн сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн горимоор үргэлжилж байна.

Түүнчлэн хүний хувийн мэдээлэлд хамаарах өгөгдлийг олон нийтэд задруулахаас сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авч байгааг  хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Үүссэн нөхцөл байдлыг ойлгож хандаж буй үйлчлүүлэгч Та бүхэнд баярлалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10