Dark Light
Нийгэм | 2024-11-09

2024 оны өвлийн шалгалтын бүртгэл маргааш дуусна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны өвлийн шалгалтын бүртгэл маргааш /2024.11.10/ дуусна. 

Та eyesh.eec.mn  цахим хуудсаар Монгол хэл бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 2024 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18:00 цагт дуусах ба бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй. 

Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn  цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар дамжуулан шалгалт өгөх хичээлээ нэмж болно.

Бүртгэл дуусахаас өмнө шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлснөөр таны бүртгэл баталгаажих болохыг анхаарна уу. 

Шалгалтын суудлын хуваарь 2024 оны 11-р сарын 25-нд гарах тул шалгуулагчид заасан хугацаанаас хойш eyesh.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчын булан"-аар нэвтэрч хэвлэж авна уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10