Dark Light
Нийгэм | 2024-11-09

9579.8 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улс 2024 оны эхний 10 сард импортоор нийт 9579.8 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 2020.2 сая ам.доллароор буюу 26.7 хувиар өссөн байна.

2024 оны эхний 10 сар 36.1  мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 4.4 % өссөн байна.

2024 оны эхний 10 сард экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 11473.1 сая ам.доллар буюу 86.9 хувь;  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 803.8 сая ам.доллар буюу 6.1 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 374.7 сая ам. доллар буюу 2.8  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.8 хувийг эзэлж байна.

2024 оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 22787.0 сая ам.доллар болж  2023 оны мөн үеэс 2753.4 сая ам.доллар буюу 13.7 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 3627.4 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10