Dark Light
Нийгэм | 2024-11-11

Хүнсний аюулгүй байдлыг хангуулахад “чанга” шийдвэр гаргана гэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 101 дугаар захирамжаар байгуулсан “Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2024.11.11) хуралдаж, төлөвлөгөөгөө баталлаа. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан тус ажлын хэсэгт УИХ-ын 11 гишүүн багтсан. 

Манай улсад үндэсний аюулгүй байдалд хамаарах хэмжээнд хүнсний аюулгүй байдал, эмийн үнэ, чанарыг сайжруулах асуудал үүсэж, бодлогын түвшинд зоримог шийдвэр гаргах шаардлагатай болсон гэдэгт ажлын хэсгийн гишүүд санал нэгдэж, бүрэлдэхүүндээ эрдэмтэн судлаачид, холбогдох салбаруудын төлөөллийг оруулахаар шийдвэрлэлээ. УИХ-ын нээлттэй сонсголын үр дүнд цор ганц төв лабораторийг шинэчлэх, төсвийн дэмжлэгийг ДЭМБ болон улсын төсвөөс шийдвэрлэсэн талаар хурлын үеэр мэдээлсэн. Түүнчлэн хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг хил гаалиар нэвтрүүлэхдээ хяналт шалгалтыг бүрэн дүүрэн хийдэг эсэх, стандартыг дагаж мөрдөх, тогтолцоог сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авна гэсэн чиглэлийг ажлын хэсгээс гаргалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10