Dark Light
Нийгэм | 2024-11-12

Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн тусламж үзүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. 

Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.

Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая еврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.

Эх сурвалж: reuters.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10