Dark Light
Нийгэм | 2024-11-12

МҮОХ-ны гишүүдийн хурал ирэх сарын 12-ны өдөр товлогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж Гишүүдийн хурлыг 2024 оны арвандугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо. Ээлжит бус хурлаар “Парис 2024” Олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын тайлан, дүрмийн нэмэлт өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. 

Мөн өнөөдрийн хурлаар “Харбин 2025” Азийн өвлийн наадамд оролцох баг тамирчдын зохион байгуулалт, хувцасны тухай санал солилцсон бөгөөд оны шилдгүүдээ шалгаруулах “Бөртэ Чоно 2024” Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг ирэх сарын 19-ний өдөр зохиохоор шийдвэрлэв. 

Түүнчлэн зарим хүмүүсийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнахаар боллоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10