Dark Light
Нийгэм | 2024-11-13

“Бэлтэс мөрөн”-ийн шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын “Соёмбо” танхимд 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс хуралдсан.  

Улмаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээр 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 14:00 цаг хүртэл шүүх хурал завсарласан байдаг. 

Өнөөдөр 14:00 цаг тус шүүх хуралдаан үргэлжилнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10