Dark Light
Нийгэм | 2024-11-13

Цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр өнөө шөнө буюу 13-14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн: 

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах, 

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах; 

Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх, 

Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах, 

Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10