Dark Light
Нийгэм | 2024-11-14

Япон улсын шигшээ баг олимпын наадамд оролцсон зургаан тоглогчоо дуудлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын шигшээ баг “FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний хэсгийн ээлжит тоглолтоо арваннэгдүгээр сарын 21-нд Япон улсын Точиги мужийн Үцүномияа хотод Японы шигшээ багийн эсрэг хийнэ. 

Нутаг дээрээ Монгол Улсын шигшээ багийг хүлээн авч тоглох Япон улсын шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнээ зарласан бөгөөд онцлох тоглогчдоос дурдвал Макото Хиэжима (6), Юки Тогаши (2), Жош Хоквинсон (24), Хиротака Ёши (91), Кай Тойвс (7), Хью Ватанабе (34) нарыг дууджээ. Тус тоглогчид Парисын Олимпын наадамд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд орсон юм. 

Японы шигшээ багийн хувьд 2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-д таван тоглолтыг хийж, гурван хожил, хоёр хожигдолтой нийт 32 багаас 19 дүгээр байрт эрэмбэлэгдсэн удаатай. Мөн “Парис 2024” зуны 33 дугаар олимпын наадамд амжилттай оролцсон билээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10