Dark Light
Нийгэм | 2024-11-15

Дэлхийн өгөгдлийн чуулган үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн өгөгдлийн чуулганы тав дахь удаагийн уулзалт Колумб улсын Меделлин хотод 11 дүгээр сарын 12-15-нд зохион байгуулагдаж байна.

Албан ёсны статистикийн мэдээлэл, өгөгдлийн шинэчлэлийг олон нийтэд таниулах мөн улс орнуудын Засгийн газар болон хөгжлийн бусад байгууллага, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус чуулганд НҮБ-ын гишүүн орнуудын 3000 орчим төлөөлөл оролцож байна.

Түүнчлэн энэ удаагийн чуулган нь “Тогтвортой хөгжлийн зорилго- 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх статистикийн түншлэл, зохицуулалт, чадавхыг бэхжүүлэх дээд түвшний бүлгийн 36 дугаар уулзалттай зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. 

Чуулганы үндсэн хэлэлцүүлгийг https://unstats.un.org/unsd/undataforum/about/ холбоосоор үзэж, танилцах боломжтой.

Ташрамд мэдээлэхэд, ҮСХ нь“Тогтвортой хөгжлийн зорилго- 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх статистикийн түншлэл, зохицуулалт, чадавхыг бэхжүүлэх дээд түвшний бүлгийн гишүүнээр 2015-2020 онд ажилласан бөгөөд 2023 онд гишүүнээр дахин сонгогдсон юм.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19