Dark Light
Нийгэм | 2024-11-15

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарыг чадавхжуулах сургалт эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2024 оны бие бүрэлдэхүүний сургалт зохион байгуулах хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу бүтцийн нэгжүүдийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Төрийн ордон болон тусгай объектуудыг гамшгаас хамгаалах тасгийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын сургалтыг зохион байгуулж байна.  

Сургалтыг нээж дарга, хурандаа А.Дашням алба хаагчдад гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдал, цаашид анхаарах зарим асуудлын хүрээнд үүрэг чиглэл өгч, амжилт хүслээ.  

Сургалтын хүрээнд алба хаагчид байгууллагын дотоод үйл ажиллагаа зохион байгуулах, анхаарах асуудал, гамшгийн орон зайн мэдээллийн системийн хэрэглээ, гамшгаас хамгаалах хяналт, шалгалт, удирдлагын сэтгэл зүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10