Dark Light
Нийгэм | 2024-11-15

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25 техник хэрэгслийг хураан авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах “Майн ам”, “Монгол алт” зэрэг газарт энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 34 этгээдэд холбогдох 9 үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүнд даацын техник хэрэгсэл 25-ыг хураан авч, битүүмжлэн экологи, эдийн засагт учирсан хохирлын үнэлгээг тогтоон, ажиллаж байна. 

Иргэн та хүрээлэн байгаа орчны талаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102, Экологийн цагдаагийн албаны 70191070 дугаарт мэдэгдэнэ үү!


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10