Dark Light
Нийгэм | 2024-11-15

Монголын есөн ширэн бээлийтэн дэлхийн цомд өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Их Британи улсын Шейфилд хотод боксын Дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-нд болох бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, дасгалжуулагч Ж.Еркин, Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөнө. 

Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Дэлхийн цомын мөнгөн медальт А.Баттулга, 57 кг-д Дэлхийн цомын аварга Х.Билгүүнсайхан, Дэлхийн цомын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Ганболд, 63.5 кг-д Дэлхийн цом, Азийн АШТ-ий хүрэл медальт Т.Энхтөр, 71 кг-д ДАШТ-ий хүрэл, Дэлхийн цомын алт, хүрэл медальт Б.Мишээлт нар оролцоно. 

Тэгвэл эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт Л.Алтанцэцэг, 54 кг-д Азийн АШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн, 57 кг-д Дэлхийн цомын алт, хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Мичидмаа, 60 кг-д Дэлхийн цомын аварга М.Намуун нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Энэ тэмцээний араас дэлхийн чансааг шинэчлэн гаргах ба дэлхийн цомын гурван тэмцээний нэг нь Монгол улсад болсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10