Dark Light
Нийгэм | 2024-11-15

Хилийн боомтын дарга нарыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хил хамгаалах ерөнхий газрын захиалгаар Хилийн албаны сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимтэй хамтран “Хилийн боомтын дарга” - нарыг мэргэшүүлэх 14 хоногийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.  

Энэхүү сургалтад Хилийн цэргийн 9 ангийн алба хаагчид хамрагдаж, суралцагчдад “Гэрчилгээ” гардуулах ажиллагаа өнөөдөр /2024.11.15/ Их сургуулийн Багшийн хөгжлийн төвд болов.  

Энэхүү үйл ажиллагаанд Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Ганзориг, Хилийн албаны сургуулийн арга зүйч, дэд хурандаа Г.Цэцэгсүрэн болон багш, албан хаагчдын төлөөлөл оролцсон юм.  

Сургалтыг ХХЕГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй хамтран явуулж, “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтод дадлага явуулсан нь үр дүнтэй болсныг зохион байгуулагчид онцлов. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10