Dark Light
Нийгэм | 2024-11-17

Говьсүмбэр аймагт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг хийв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Шадар сайд, Говьсүмбэр аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа. 

Үзлэгт аймгийн Гамшгаас хамгаалах алба, Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг хамруулж, бэлтгэл, бэлэн байдлыг шалган, хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааг хангуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгсөн юм. 

Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагааг сайжруулах, зөрчил дутагдлыг арилгуулах, гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээллийг дээшлүүллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00