Dark Light
Нийгэм | 2024-11-18

Ослын улмаас гурван хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 14:20 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн  “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Nissan X-Trail” загварын хоёр зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд иргэн Н /20 настай, эрэгтэй/, Д /35 настай, эмэгтэй/, /38 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг  ажиллан эсэн мэнд гаргаж, Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч ажилласан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10